Намбарын хүү шоронд хоригдож, намуудын дарга нар нэгдэж нийлж, наргиж  цэнгэж, хуралдаж, хуйвалдах ажил зохион байгуулаад завгүй байна. МАХН-ын  зүгээс шинэхэн дэд дарга УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга, МАХН-ын Төвийн  бүсийн зөвлөлийн дарга, МАХН-ын Нарийн бичгийн дарга О.Чулуунбат,  МАХН-ын Нарийн бичгийн дарга, Зүүн бүсийн зөвлөлийн дарга Ч.Улаан нар  болон МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал , МҮАН-ын дарга  М.Энхсайхан, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батзориг, Бодлогын зөвлөлийн  дарга О.Цолмон, дэд дарга Б.Цогтгэрэл, Д.Дэлгэрцогт, Г.Уянга,  М.Сономпил, П.Батхуяг нар  өнгөрсөн лхагва гаригийн орой эвсэж нэгдснээ  зарлаж, их л хөлтэй баяр тэмдэглэжээ.  Бие биенээ тэврэн үнсэж, цэцэг  навч тарааж, нэг, нэгнээ архи дарсаар  зогсоо зайгүй шахсан  энэ тансаг  найрын  дуулиан  харамсалтай нь МАХН-ын жирийн гишүүдэд төдийлөн  таалагдсангүй. Намбарын хүүг шоронд хийчихээд найзууд нь архидаж наргиж  байгаад тэд бухимдаж байна.
                    
 
         
                                        