Өчигдөр Москвад болсон зөвшөөрөлгүй цуглаанд оролцсон 120 хүн болон  сөрөг хүчний нэг удирдагч Борис Немцовыг баривчилсан байна.  Баривчлагдсан нөхдүүдтэй олон нийтийн хэв журмыг зөрчиж болохгүй талаар  ухуулан таниулах яриалцлага хийсний дараа тэднийг суллана. Өчигдөр  нийслэлд 8 мянга гаруй хүн оролцсон сөрөг хүчний жагсаал болж өдөөн  хатгасан ажиллагаа явуулсны улмаас эмх замбараагүй байдал үүсэх үеэр  Немцовыг бас баривчилсан юм. Тэр үеэр цагаадгийнхан 400 гаруй хүн  баривчилсан бөгөөд хууль сахиулах байгууллагын 30 ажилтан шархадсан  билээ.
                    