logo
Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно

Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно

2026/05/15
УИХ-аас баталсан Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн хүрээнд Нийгмийн даатгалын байгууллага нь нийт 7.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 6.5 их наяд төгрөгийг тэтгэвэр, тэтгэмжийн зардалд зарцуулахаар төлөвлөн ажиллаж байна.
 
Энэхүү төлөвлөгөөний дагуу 2026 оны 05 дугаар сарын 01-ний байдлаар 523.8 мянган тэтгэвэр авагчид нийт 997.5 тэрбум төгрөгийн тэтгэврийг цаг хугацаанд нь олгожээ.
 
Нийгмийн даатгалын байгууллага нь 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумын хэмжээнд Нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрэн төвлөрүүлж, сар бүрийн 1-ний өдөр өндөр насны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, цэргийн тэтгэвэр зэрэг тэтгэврийн төрлийг цаг хугацаанд нь, бүрэн хэмжээнд олгох ажлыг тасралтгүй зохион байгуулж байна гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш