logo
ОХУ Куба руу газрын тос тээвэрлэх хоёр дахь хөлгийг ачиж байна

ОХУ Куба руу газрын тос тээвэрлэх хоёр дахь хөлгийг ачиж байна

2026/04/03
ОХУ-ын мэдээллийн агентлагийн 4-р сарын 2-ны өдөр мэдээлснээр, тус улсын Эрчим хүчний сайд Сергей Цивилёв ОХУ Куба руу газрын тос тээвэрлэх хоёр дахь хөлгийг ачиж байгааг мэдэгджээ.
 
Мэдэгдэлд дурдсанаар, Сергей Цивилёв тухайн өдөр Казань хотод болсон нэгэн форумын үеэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа: “ОХУ-ын нэг хөлөг "хориг саадыг даван гарсан", хоёр дахь хөлөг одоогоор ачигдаж байна. Бид Кубын ард иргэдийг хүнд нөхцөлд оруулахгүй” гэж онцолсон байна.
 
ОХУ-ын мэдээллийн агентлаг мөн 3-р сарын 30-ны өдөр ОХУ-ын Тээврийн яамны мэдээллээс эш татан, 100 мянган тонн хүмүүнлэгийн зориулалттай газрын тос тээвэрлэсэн “Анатолий Колодкин” нэртэй газрын тос тээвэрлэгч Куба улсад хүрсэн тухай мэдээлжээ.
 
Мөн өдөр Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэл хийхдээ, Кубын эрчим хүчний хүндрэлтэй нөхцөл байдлыг ОХУ үл тоомсорлохгүй бөгөөд газрын тосны нийлүүлэлтийн асуудлыг шийдвэрлэхэд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргана гэдгийг илэрхийлсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш