logo
МАН: Н.Учралыг 99.7 хувийн саналаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжлээ

МАН: Н.Учралыг 99.7 хувийн саналаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжлээ

2026/03/30
Монгол Ардын намын Бага хурлын III хуралдаан 2026 оны 3 сарын 29-ний өдөр Тусгаар тогтнолын ордонд болж, Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаагаа Бага хурлын гишүүдэд танилцуулсан юм.

Хуралдааны үеэр Ерөнхий сайдад нэр дэвшигчээс улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлаар 32 хүн асуулт асууж, хариулт авч, санал бодлоо илэрхийлэв. Дараа нь Бага хурлын III хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн дунд нууц санал хураалт явууллаа.

Санал хураалтыг зохион байгуулах Тооллогын комиссын даргаар намын Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва, комиссын Нарийн бичгийн даргаар Намын байгуулалтын газрын дарга Г.Хэрлэнчулуун нар ажиллав.

Санал хураалтын дүнд 99.7 хувийн саналаар Монгол Ардын намын дарга Ням-Осорын Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн тогтоолыг Бага хурлаас батлав.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш