logo
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ

Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ

2026/03/26

Мэргэжлийн байгууллагын судалгаагаар шар усны үер, халиа тошинд өртөх эрсдэлтэй 1024 өрх байгаа аж.

Энэ жил холбогдох байгууллагууд орчин үеийн дэвшилтэт технологи буюу дрон ашиглаж үерийн эрсдэлийг нарийвчлан зурагжуулж, мэдээллийн сантай уялдуулан үнэлгээ хийж байна. Ингэснээр эрсдэлтэй бүсэд байгаа нэгж талбарыг чөлөөлж дүүргүүдэд албан бичиг хүргүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ.

Одоогийн Дэнжийн мянга орчмын сувгууд, Толгойтын гол ,Сэлбэ гол, Чингэлтэй дүүргийн 18 дугаар  хорооны сувгууд гэх байршилд шар ус болон халиа тошин өндөр эрсдэлтэй байна гэж тодорхойлжээ.

Цаашид халиа тошин, шар усны үерээс сэргийлэхийн тулд Геодези, Усны барилга байгууламжийн газраас 2026 онд нийт 3 байршилд 1046 метр урттай, үерийн хамгаалалтын далан сувгийн барилга угсралтын ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш