logo
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав

АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав

2026/03/25

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2026 оны 3 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 86 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.  

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 46.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөц, томилгоотой холбогдох өргөдөл, гомдол зонхилжээ. Өмнөх хугацааны үлдэгдэл болон шинээр нэмэгдсэн нийт 338 өргөдөл, гомдлын 73-ыг шийдвэрлэж, хариуг холбогдох этгээдэд хүргүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш