Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган эхэлж, Хурлын дарга Н.Учрал үг хэллээ. Энэ удаагийн чуулганаар нийт 30 гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Үүнд:
-
Төсөв, төлөвлөгөө:
-
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хууль;
-
"Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төсөл;
-
2025 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан.
-
-
Эдийн засаг, татвар:
-
Нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татварын тухай хуулиудад өөрчлөлт оруулах төсөл;
-
Аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татварын тухай хуулиуд.
-
-
Хууль, эрх зүй:
-
Эрүүгийн хууль, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл;
-
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах төсөл;
-
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай төсөл;
-
Улс төрийн намын, Үндэсний их баяр наадмын, Боловсролын ерөнхий, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл.
-
-
Засаг захиргаа, чуулганы дэг:
-
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл;
-
Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл;
-
2026 оны намрын ээлжит чуулганаар хийх хяналт шалгалтын цаглавар, хэлэлцэх асуудлын тогтоолын төслүүд.
-
-
Бусад:
-
Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого, Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Нийгмийн ажлын тухай, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль;
-
Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах тухай төсөл;
-
Хуучирсан хууль хүчингүй болсонд тооцох төсөл.
-
