Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.11.11/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
1 |
Төрийн байгуулалтын байнгын хороо |
· Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал · Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан /үргэлжилнэ/ · Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 111 дүгээр захирамжаар байгуулагдсан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт |
09.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
|
2 |
Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан |
· Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/ |
10.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
|
3 |
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ. |
· “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан |
- |
“Их Эзэн Чингис хаан” |
|
4 |
Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан |
· Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/ |
15.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
|
5 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
· Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/ |
16.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
