logo
Төрийн бүх шатанд Цахимаар түрүүнд буюу Digital first уриалга дэвшүүллээ

Төрийн бүх шатанд Цахимаар түрүүнд буюу Digital first уриалга дэвшүүллээ

2025/09/25

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны есдүгээр сарын 24-нд болж, Төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, цахим шилжилтийг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор “Цахимаар түрүүнд (Digital First) бодлого”-ын зөвлөмжийг баталлаа. 

Энэхүү зөвлөмж нь төрийн шийдвэр гаргах явц, бодлого боловсруулах, үйлчилгээ үзүүлэх бүх түвшинд технологийг тэргүүнд тавьж, цаасан шат дамжлагаас татгалзан, төрийн бүх шатанд “Цахимаар түрүүнд (Digital First)” уриалгыг хэрэгжүүлж, иргэн-төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилготой. 

“Цахимаар түрүүнд (Digital First)” уриалга нь Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт заасан цахим шилжилт, дэвшилтэт технологи нэвтрүүлэхтэй холбоотой зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим болох юм.

“Бид цахим үйлчилгээний тоог өсгөх, технологи нэвтрүүлэх, цаасан үйлчилгээг цахим болгоход анхаарч байсан бол Digital First бодлогоор бид Төр Иргэн Хуулийн этгээдийн бүх оролцоог хангасан аливаа шийдвэр гаргах, үйлчилгээ, үйл ажиллагаа нь “Цахим анхдагч байх зарчмыг дэвшүүллээ” гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар яри

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш