logo
ЗГ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг шинэчлэн байгуулж, ажиллах журмыг баталлаа

ЗГ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг шинэчлэн байгуулж, ажиллах журмыг баталлаа

1 цаг 53 минут

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны есдүгээр сарын 24-нд болж дараах шийдвэрийг гаргав.  

Бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдад мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн бодлогын зөвлөмж, мэдээллээр хангах үүрэг бүхий Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг шинэчлэн байгуулж, бүрэлдэхүүн, ажиллах журмыг баталлаа. 

Зөвлөлийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд болон Засгийн газрын холбогдох гишүүд, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, зарим мэргэжлийн холбоо, их, дээд сургууль болон томоохон аж ахуйн нэгжийн төлөөллийг оруулжээ. 

Эдийн засгийн хөгжлийн зөвлөл байгуулагдсанаар улсын төсөвт зардал нэмэгдэхгүй. Тус зөвлөлийн Ажлын албаны чиг үүргийг “Эдийн засгийн хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар хариуцан гүйцэтгэж байгаа юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш