logo
“Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж, эрсдэл” сэдэвт хэлэлцүүлэг болно

“Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж, эрсдэл” сэдэвт хэлэлцүүлэг болно

2025/09/24

Монгол Улсын Их Хурлаар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Төсвийн байнгын хорооноос “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж, эрсдэл” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 10:30 цагт “Төрийн ордон”, “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.

Хэлэлцүүлэгт оролцогчдыг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 17:30 цаг хүртэл бүртгэх тул хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, холбогдох утасны дугаарыг дараах QR кодыг уншуулан бөглөж ирүүлэх, эсхүл 99047602 дугаарын утсаар бүртгүүлнэ үү.

Оролцогчдыг хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулна.

Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш