Япон улсын Шизуока мужийн Нийгмийн хамгааллын их сургуулийн захирал Сайто Цүёоши, багш Кидо, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Сакүрай, Шизүока аж үйлдвэрийн их сургуулийн сургалтын албаны дарга Ёшизоэ нар Монгол Улсад ажиллаж байна.
Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир Шизуока мужийн их сургуулийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нарыг богино хугацааны сургалтаар чадавхжуулах, багш солилцооны хөтөлбөрт хамруулах, мэдээллийн технологи, нийтийн эрүүл мэндийн хөтөлбөрөөр хамтран ажиллах, тусгай хэрэгцээт иргэдийн асаргаа, нийгмийн эрүүл мэндийн судалгаа хийх, боловсролын чиглэлээр харилцан туршлага солилцох талаар санал бодлоо солилцлоо гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.