logo
АТГ: Авлигын эсрэг сургалтад 449 албан тушаалтныг хамруулав

АТГ: Авлигын эсрэг сургалтад 449 албан тушаалтныг хамруулав

2025/09/17

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 9 дүгээр сарын 8-12-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төслийн нэгж, Боловсролын зээлийн сан, Нийгмийн даатгалын ерөнхий газар зэрэг байгууллага, албан тушаалтанд Зөвлөмж хүргүүлэв.  

Төрийн үйлчилгээнд хүнд суртал, чирэгдэл үүсэж болзошгүй эрсдэлийг тогтоох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хангуулах, авлига ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журам, шийдвэрийг хянах ажлын хүрээнд “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”, “Усны нөөцийн зөвлөлийн дүрэм”, “Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурагч элсүүлэх журам” зэрэг нийт 10 шийдвэрийг хянав.

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 9 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад нийт 449 албан тушаалтныг хамрууллаа. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш