logo
Модны хоёрын авто замыг хааж, шугам сүлжээ шинэчилнэ

Модны хоёрын авто замыг хааж, шугам сүлжээ шинэчилнэ

2025/08/29
Далив хутагт Жамсранжавын гудамж, Модны хоёрын "World Mongolia" төвийн баруун хойд талын дулааны худгаас 67 дугаар байрны оруулга хүртэл ус, дулааны шугам сүлжээг өргөтгөнө.
 
Ингэхдээ тус авто замыг шөнийн цагаар бүтэн, өдрийн цагаар хэсэгчлэн хаана.
 
- Зам хаах: 8 дугаар сарын 28-ны 22:00 цаг
 
- Зам нээх: 9 дүгээр сарын 30-ны 06:00 цаг
 
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш