logo
“Улаанбаатар аялал жуулчлалын үзэсгэлэн-2025” зохион байгуулагдлаа

“Улаанбаатар аялал жуулчлалын үзэсгэлэн-2025” зохион байгуулагдлаа

2025/05/19

“Улаанбаатар травэл экспо- 2025” аялал жуулчлалын үзэсгэлэн 11 дэхь жилдээ Улаанбаатар зочид буудлын Их танхимд зохион байгуулагдлаа.

Тус үзэсгэлэнд иргэн, аялагчид дотооддоо болон гадаад улс руу мэргэжлийн байгууллагаар дамжуулан аяллаа төлөвлөх, аялагчдын хүсэл сонирхолд нийцсэн хөтөлбөр, багцтай танилцах, сонголтоо хийх, захиалгаа хямдралтай үнээр өгсөн байна. Энэ нь Улаанбаатарт болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын байгууллага, үйлчилгээ эрхлэгчдийн мэдээллийг нэг дороос авах боломжийг олгож байв.

Үзэсгэлэн олон улсын шинж чанартай болж өргөжин гадаад улсын зочид төлөөлөгчид, албаны хүмүүс болон аялал жуулчлалын байгууллага, тур оператор компаниудын төлөөлөл оролцож аяллын бүтээгдэхүүн үйлчилгээгээ монголчуудад танилцууллаа. 

Энэ удаад БНХАУ-ын Хайнань, БНХАУ-ын ӨМӨЗО-ны аялал жуулчлалын тур оператор, авиа компани, төлөөлөгчийн газрууд оролцож, үйл ажиллагаа, аяллын хөтөлбөр, мэдээ мэдээллээ өгч ажиллалаа.

Урин дулаан цаг ирж хүн бүхэн амралт, аяллаа төлөвлөж буй энэ үед Улаанбаатар травел аялал жуулчлалын үзэсгэлэнг зохион байгуулдаг нь нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагаа гэр бүл, найз нөхөд, хамт олноороо эх орон, нийслэл хотдоо болон хилийн чанадад хэрхэн, яаж зүй зохистой, зөв төлөвлөлттэй аялах талаарх бүхий л мэдээ мэдээлэл, зөвлөмжийг өгсөнөөрөө онцлог юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш