Америкийг зорьсон “3 -охин” хамтлагийнхныг эзгүй хойгуур   бүсгүйчүүдийг тойрсон шуугиант мэдээлэл өдөр алгасамгүй гарсаар л байна. Шинэ жил дөхсөн энэ үед Монгол рок попын хамтлаг дуучид хэдийнээ  дуулах үнэ ханшаа тогтоочихсон. Энэ жилийн хувьд охидын “Киви” хамтлагийнхан 2-хон дуугаа 2 сая   төгрөгний үнэд хүргэж чадсан бол тэднээс дутахааргүй чадал заах болсон   хөвгүүдийн “Мотив” хамтлагийнхан хоёр гурван дуу дуулаад сая төгрөг   өвөртлөөд байх сурагтай байна. Харин “3-охин”-чууд энэ жилийн баярыг гадаадад аялж яваа ч зүгээр   өнгөрүүлэхгүйгээр шийдэж, Худалдаа хөгжлийн банкны шинэ жилийн арга   хэмжээнд дуулах 3 дуугаа 2 саяар үнэлж цаашдын ханшаа тогтоожээ.
                    