Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 14:00 цагаас эхэлнэ.
Хэлэлцэх асуудлууд:
- 
    
Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
 - 
    
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
 - 
    
Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, анхны хэлэлцүүлэг/.
 
Жич: Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг өргөн барьсан тохиолдолд Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар чуулганы нэгдсэн хуралдааны хуваарийг шинэчлэн батална.
