УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж байна. Тус намын бүлэг 2015  оны төсвийн тодотгол болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох  хуулийн төслүүдийг хэлэлцжээ. Бүлгийн хуралдаанаар  хүүхдийн, одонтой  эхчүүдийн мөнгө, гибрид машины татварыг хуучнаар үлдээх байр сууринд  хүрчээ. Мөн цалин тэтгэврийг нэмэхэд эх үүсвэр гаргалаа хэмээн УИХ-ын  дарга З.Энхболд мэдээлэв. Сангийн яамнаас 2015 оны төсвийн тодтголд  зарим татварыг нэмэгдүүлж, эх хүүхдийн тэтгэмжийг танах төслийг оруулж  ирээд байгаа юм.
                    
 
         
                                        