Нийслэлийн Засаг дарга “Мал, тэжээвэр амьтдын тооллого явуулах тухай”  А/965 дугаар захирамж гаргаж нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал,  тэжээвэр амьтдын 2014 оны тооллогыг 12 дугаар сарын 07-ноос 17-ны  өдрүүдэд явуулахыг үүрэг болгосон.  Тооллогыг нийслэлийн Засаг даргын  Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч  Т.Бат-Эрдэнээр  ахлуулсан ажлын хэсэг явуулсан байна. Тооллого дуусгавар болж, дүүрэг  тус бүр дүн мэдээгээ нэгтгэх ажил явагдаж байна. Нэгдсэн дүнг энэ сарын  25-ны өдөр гаргана  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  
                    