Серби Улсад амьдардаг танилынхаа урилгаар 2013 оны 9 дүгээр сард зорчсон  манай улсын нэг иргэний талаар түүний ар гэрийнхэн нь хөдөлмөрийн  мөлжлөгийн шинжтэй үйлдэлд өртсөн байж болзошгүй гэсэн мэдээлэл  ирүүлсний дагуу ГХЯ-ны Консулын газар, БНУУ-д суугаа ЭСЯ-нд чиглэл өгч,  Эрүүгийн цагдаагийн газартай хамтран  ажилласны үр дүнд уг иргэнийг өнөө  өглөө эх оронд нь буцаан ирүүллээ гэж ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.
                    