Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр  Бразил Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул З.Хуланд экзекватурыг  гардуулан өгөв. Дэд сайд Д.Ганхуяг Өргөмжит консул З.Хуланд  Монгол-Бразилийн улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарын  харилцааг хөгжүүлэх ажилд амжилт хүсэв. Экзекватур гардуулахад Гадаад  харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар байлцав.
                    
 
         
                                        