Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын  хүрээнд Бүгд Найрамдах Холбооны Микронез Улстай Бээжин хотноо энэ сарын  6-нд дипломат харилцаа тогтоов.
Хоёр улсын найрсаг харилцаа,  хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх эрмэлзлийг удирдлага болгож,  Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх  зүйн зарчим, хэм хэмжээг баримтлан ийнхүү дипломат харилцаа тогтоох  тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд  Ц.Сүхбаатар, Бүгд Найрамдах Холбооны Микронез Улсаас БНХАУ-д суугаа  Элчин сайд Акийно Сусаяа нар гарын үсэг зурлаа.

 
         
                                        