Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
·        “Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, түүний  хавсралт “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй  болгох Үндсэн чиглэл”-ийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд  төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
·          Монгол Улсын  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн сарын 28-31-нд БНАСАУ-д төрийн айлчлал  хийсэн. Энэ айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд  танилцуулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.
·        Дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай  Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хоорндын хэлэлцээрийг  баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах  албанаас мэдээллээ.
