Бейсболын үндэсний аварга шалгаруулах тэмцээний зэрэгцээ Венесуэлийн амьдралд гарсан чухал үйл явдал бол зэвсэгт хүчний цэргийн дээд албан тушаалд шинэ хүмүүсийг томилсон явдал болов. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Батлан хамгаалахын сайдаар адмирал Кармен Мелендесийг томилсон нь жинхэнэ сенсаци боллоо. Тэрбээр Боливарын Бүгд найрамдах энэ улсын түүхэн дэх анхны эмэгтэй цэргийн сайдаар тодорлоо.
Түүний зэрэгцээ Николас Мадуро цэргийн дээд командлалд хэд хэдэн томилолт хийсэн байна. Хуурай замын цэргийн командлагчаар генерал Лопес Рамирес, Тэнгисийн цэргийн хүчний командлагчаар адмирал Хильберто Пинто, Агаарын цэргийн хүчний командлагчаар генерал Жусеппе Иофрида, Боливарын үндэсний гвардийн командлагчаар генерал Симон Адриан Ногера томилогдсон бол Венесуэлийн Стратегийн шуурхай командлалыг генерал Падриано Лопес тэргүүллээ.
Цэргийн дээд командлалд шинэ томилолтууд хийгдсэн нь Уго Чавесийн “хуучин гварди” халаагаа өгч байгаатай адил Венесуэлийн зэвсэгт хүчний удирдлага дахь үе солигдож байгаа хэрэг гэж хүлээн авч байна.
Тус Бүгд Найрамдах Улс байгуулагдсан тэр үеэс л хойш зэвсэгт хүчин нь улс болон нийгмийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн байдаг. Тийм ч учраас цэрэгт алба хаах нь хүн амын дунд ихээхэн нэр хүндтэй хэрэг байсаар иржээ. Гэр бүлийн онцгой бахархал нь цэргийн албыг сонгосон хүү нь болдог аж. Энэ нь их сургуульд элсэн орж, эмч буюу инженерийн мэргэжлийг эзэмшсэнээс ч илүү нэр хүндтэй хэрэг гэнэ. Ховорхон тохиолдолд л цэргийн академид элсэн суралцахаас хангалуун гэр бүлээс гаралтай залуус татгалздаг бөгөөд гол төлөв жирийн хүмүүс энд элсдэг аж.
Каракас дахь Цэргийн түүхийн музейн Ерөнхийлөгч асан Уго Чавесийн шарилийг амарлиулсан газарт болсон ёслолын үеэр энэхүү шинэ томилолтуудыг үйлдсэн байна. Энэ нь ч санамсаргүй хэрэг биш ажгуу. Ингэснээрээ Николас Мадуро нь Чавесийн үнэнч хамтран зүтгэгч нь, үйл хэргийг нь залгамжлагч нь гэдгээ цохон харуулахыг хүссэн хэрэг.
“Энд манай удирдагчийн шарил мөнх нойрсож байгаа газарт би манай зэвсэгт хүчний шинэ командлагчийн нэрийг нэрлэе. Түүхэнд анх удаагаа Батлан хамгаалахын сайдаар эмэгтэй хүэ боллоо. Энэ бол эх орны цэрэг Кармен Мелендес юм аа” гэж телевизийн бүх сувгаар шууд нэвтрүүлж байхад Мадуро хэлэв.
Түүнийг Венесуэлийн Батлан хамгаалахын сайдаар томилсон явдлыг хамтран зүтгэгчид, улстөрчид, нийгмийн зүгээс ч алга ташин угтан авсан байна.
Эх орны цэрэг
Кармен Мелендес нь 1961 оны 11 дүгээр сарын 3-нд Баринас хотын олон хүүхэд шуухадтай гэр бүлд мэндэлжээ. Түүнээс гадна эцэг эхэд нь 11 банди 11 бакаал жагсаж байжээ.
Сургуульд тэрбээр Уго Чавесийн дүү Аделистай хамт суралцаж байж. Тэд анд найзууд байсан бөгөөд хамтдаа үдэшлэг цэнгүүнд явдаг байсан аж. Харин амралтаараа курсант Уго Чавес хотдоо эргэн ирэхэд нь тоглоом шоглоосных нь бай болохгүйн тулд нүдэнд нь өртөхгүйг хичээдэг байж. Хүүхэд ахуйдаа тэрбээр цэргийн мэргэжлийг сонгоно доо гэж хэзээ ч бодож байгаагүй гэдэг.
Гэвч бүх зүйл огт санамсаргүй болж өнгөрөх нь тэр. Түүнийг төгсөх ангид суралцаж байхад сургууль дээр нь Тэнгисийн цэргийн сургуульд элсэхийг ухуулан ятгахаар тэнгисийн явган цэргийнхэн хүрэлцэн иржээ. Цэргийнхэнийг олж хараад охид ихэд баярласан нь зөвхөн хөвгүүдээс л элсүүлэлт явагдах тул бидэнд тэнгисийн эрэгт амрах сайхан боломж гарч ирлээ гэж бодсоных. Харин үүнээс жилийн өмнө цэргийн сургуульд элсэн суралцах эрхийг Венесуэлийн засгийн газар охидод зөвшөөрснийг мэдсэн Мелендес хувь заяагаа туршаад үзэхээр шийджээ.
Ингээд тэрбээр элсэлтийн шалгалтуудаа амжилттай өгснөөр Варгас муж дахь Катиа Ла Марын тэнгисийн явган цэргийн сургуулийн курсантаар шалгарсан аж.
Сургуулийн он жилүүд нь амар хялбар байгаагүй гэдэг. Эрэгтэй курсантууд одоо тэдэнд хүүхнүүд хэмээх өрсөлдөгчид гараад ирсэн явдалтай яагаад ч эвлэрч чадсангүй. Тэдний өмнө булайгаа дэлгэхгүйн тулд харчуултай адилханаар үүрэг даалгавраа гүйцэтгэхэд хүрч байжээ. Ямар нэг өршөөл энэрэл гэж байсангүй.
Сургуулиа дүүргэснийх нь дараа Мелендесийг тээврийн T-63 “Goajira” хөлөг онгоцонд алба хаалгахаар илгээсэн хэдий ч тэнд удсангүй ээ. Тэнгисийн явган цэрэг харчууд хөлөг дээр нь бүсгүй хүн байгаатай хэрхэвч эвлэрч чадаагүй тул командлал нь Карменийг эрэг дэх ар талын анги руу шилжүүлсэн гэдэг.
Уго Чавесийн тэргүүлсэн 1992 оны хоёрдугаар сарын цэргийн эргэлтийн үеэр Мелендесийн тэргүүлсэн салаа нь Тэнгисийн цэргийн хүчний штабын байрыг хамгаалж, уг байрыг гартаа оруулах гэсэн босогчдын оролдогыг няцаасан тэр баримт түүний намтарт байраа эзэлдэггүй гэдэг. Гэсэн хэдий ч энэ нь түүнд Ерөнхийлөгч асан Уго Чавесийн хамгийн ойрын хамтран зүтгэгч болоход нь саад болоогүй төдийгүй Чавес түүнд адмирал цолыг олгосон билээ.
Нэн хөдөлмөрч зан, шаргуу зан хийгээд бараг өдөр шөнөгүй ажиллах чадварынхаа ачаар тэрбээр албан тушаалын шатаар түргэн дэвшсэн байдаг. Авлига болон төрийн албадын үйл ажиллагаа үр дүн багатай байна гэсэн мэдээллүүдийн дагуу улсынхаа төрийн байгууллагуудад хяналт шалгалт хийх өргөн эрхийг Уго Чавес 2011 оны 10 дугаар сард түүнд олгосон байдаг. Батлан хамгаалахын сайдаар томилогдохоосоо өмнө тэрбээр Ерөнхийлөгчийн Тамгын газрыг удирдаж байлаа. Өөрийнхөө хамгийн том дутагдлаар өглөөний 6-гаас шөнө дунд хүртэл ажиллахад хүрдэг байсан тул үр хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд маш бага цагийг зарцуулсан явдал гэж тэрбээр үздэг аж. Цэргийн сайдынх гурван хүүхэдтэй агаад Роман, София нар нь сэтгүүлчид бол отгон хүү Биажио нь сургуулиа дүүргэж байгаа бөгөөд цэргийн сургуульд элсэх мөрөөдөлтэй гэнэ.
Зарим тайлбар сэлт
Батлан хамгаалахын сайдаар Кармен Мелендесийг томилсон явдал нь Уго Чавесийг нас барснаас хойшхи улс орны дотоодын улс төрийн нөхцөл байдалд эерэгээр нөлөөлнө гэж “Иргэний хяналт” хэмээх төрийн бус байгууллагын тэргүүн, аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаархи мэргэжилтэн болох Росио Сан-Мигель үзэж байна. Түүнээс гадна цэргийн командлалын дээд шатан дахь шилжилт хөдөлгөөн нь эрх мэдлийн хөшүүргийн төлөөх нам доторхи тэмцэлд цэг хатгаснаар эрх баригч Венесуэлийн Нэгдсэн социалист нам дахь Мадурогийн байр суурийг улам бэхжүүлэх юм.
Харин Батлан хамгаалахын сайд асан Диего Молеро нь хэт хатуу шулуун, хэрцгий байдлынхаа улмаас нөхөд хийгээд сөрөг хүчиндээ эрх шүүмжлүүлдэг байсан гэдэг. Тиймээс ч маргалдагч сөргөлдөгчдийнхөө хорыг малтахгүйн тулд Мадуро түүнийг Бразилид Элчингээр томилжээ.
Кармен Мелендесийг зэвсэгт хүчний улс төрийн дээд албан тушаалд тохоон томилсон нь Чавесийн урт удаан хугацааны өвчлөл дараа нь үхлийн харгайгаар өдөөгдсөн “цэргийнхэний дунд дахь залуу болоод ахмад үеийнхэний сөргөлдөөнийг бууруулах” гэсэн төрийн тэргүүний эрмэлзлийг гэрчлэн харуулж байна гэж шинжээчид дүгнэж ч буй.
Учир юун гэвээс цэргийн дээд албан тушаалтнуудыг албан тушаал дэвшүүлэх хийгээд томилох асуудлыг өмнө нь үндэсний парламентын дарга нь баталдаг байжээ. Гэтэл 1999 онд Уго Чавес тогтсон дээрх журмыг халж, нэр дэвшигчдийн өөртөө хэр үнэнчээс нь шалтгаалан цэргийн аль нэг албан тушаалд хэнийг томилохоо өөрөө л шийддэг болсон аж.
Батлан хамгаалахын 1992 оны сайд асан Фернандо Очоа Антич нь тус яаман дахь шилжилт хөдөлгөөнийг доорхи байдлаар тайлбарлаж сууна. “Николас Мадуро нь энэхүү томилолтоороо Үндэсний ассамблейн дарга Дьосдадо Кабельод ойр орших цэргийнхэний улс төрийн дэврэлтийг дарахаар шийджээ. Засгийн газрынх нь ажил төрлийн тогтвортой байдал эрх мэдлийн төлөөх нам доторхи тэмцэлдээ Кабельогийн талынханыг ялах эсэхээс шалтгаалах болохыг Мадуро ойлгож байгаагаас гадна тэднийг Үндсэн хуулиа хүндэтгэдэг болгоход нь зайлшгүй хэрэгтэй юм” гэж Антич мэдэгджээ.
Венесуэлийн Үндсэн хууль ёсоор бол Ерөнхийлөгчийг нас барсных нь дараа төрийн тэргүүний үүргийг Үндэсний ассамблейн дарга Дьосдадо Кабельо болох учиртай байв. Гэтэл албаны хүмүүсийн мэдэгдсэнээр бол тэрбээр саяхан эх нь нас барснаар шалтаглан нас барсан Уго Чавесийн “албан ёсны залгамжлагч” Николас Мадурогийн талд энэ албан тушаалаас татгалзсан байдаг. Харин чиг Мадуро улс орноо түр хугацаагаар удирдан залахад бэлэн байгаагаа цаг алгууралгүйгээр зарласан билээ.
Ерөнхийлөгчийн засаг захиргааг тэргүүлж байсан Мелендесийг Батлан хамгаалахын сайдаар томилсон Мадурогийн шийдвэр нь цэргийнхэний дундах өөрийнхөө байр суурийг бэхжүүлж, голлох албан тушаалуудад өөртөө үнэнч хүмүүсийг тавих эрмэлзлээр өдөөгдсөн гэж шинжээчид тэмдэглэж байна.
Ингэхээр анхны эмэгтэй Батлан хамгаалахын сайдтан маань Венесуэл улсыг улс төрийн зөрчилдөөн тэмцлээс хамгаалж чадах эсэхийг нь харах л үлдлээ.
Э.АМАР