Баянзүрх  дүүргийн Тамгын газрын хойд уулзвараас Жуковын музей тийш 1 км авто  замын хойд урсгалыг 7 сарын 09-нд нээхээр төлөвлөн хаасан билээ.  Хучилтын ажлыг хийснээр замын хөдөлгөөнийг төлөвлөсөн хугацаанаас 3  хоногийн өмнө буюу өнгөрөгч бямба гаригт нээгээд байна. Харин 7 сарын  07-ны өглөө нээхээр төлөвлөсөн Доржийн гудамжны 420 метр замд инженерийн  шугам сүлжээний ажлын дараа хучилт хийлгүй нээсэн. 19-р хорооллын арын  зам буюу Дунд голын 1.4 км авто замд цементээр бэхжүүлсэн суурийн ажил  явагдаж байна.  Өнөөдөр хучилтын ажлаа эхэлнэ. Түүнчлэн, 22-ын товчоо  чиглэлийн 10.6 км авто замын баруун хэсэгт "Бэрх зараа" ХХК хучилт хийж,  Гүнтийн даваа чиглэлийн 900 метр авто замыг 7 сарын 10-нд "Жэй Кэй Си"  ХХК нээснээр баяр наадмын өмнө Нийслэлийн Авто замын газраас захиалгатай  замуудын зорчих хэсэг бүрэн нээгдэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
                    