Зун  болоход амралт зугаалга эхэлдэг. Ихэвчлэн голын эрэг бараадан амарч  зугаалдаг нь сайхан. Харин хамгийн муу зүйл нь ард иргэд маань очсон  газраа хогоо зүгээр л хаяад явдаг нь өөрийгөө болон бусдыгаа  хүндэлдэггүйн нэг жишээ юм. Тэгвэл саяханаас “Туул гол”-ын эрэг дээр  хогын сав байрлуулах болсон байна. Энэ нь сайшаалтай боловч ард иргэддээ  хогын саванд хогоо хийж өөрийгөө болон бусдыгаа хүндлээрэй гэж  уриалмаар байна.
Б.Бүдрагчаа
                    Б.Бүдрагчаа
