Коста Рика Цахиагийн Элбэгдоржид Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд баяр хүргэлээ.
Эрхэмсэг  ноён Цахиагийн Элбэгдорж энэ оны 6 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын  Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд БН Коста Рика Улс баяр хүргэж байна. 
Коста  Рикагийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч ноён Алфио Пива Месен тэргүүтэй өндөр  түвшний төлөөлөгчдийн энэ оны 4 дүгээр сард Монгол Улсад хийсэн айлчлал  хоёр талын харилцаанд чухал түлхэц үзүүлсэн бөгөөд Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж дахин сонгогдсон явдал нь харилцаа, хамтын ажиллагааг цаашид  ч үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэдэгт Коста Рика Улс итгэлтэй байна.
Дэд  Ерөнхийлөгч ноён Алфио Пива Месен-тэй хийсэн уулзалтын үеэр Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж Коста Рика Улсын ардчиллыг онцлон тэмдэглэж байжээ. 
БН Коста Рика Улс, Монгол Улс хооронд 1977 оны 6 дугаар сарын 6-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.
                    
 
         
                                        