Эх орон, Их Монгол минь гээд л уйлж дуулж сүйд болдог МУГЖ С.Жавхлан Орос ах нарын баларсан үедээ гаргаж тайвширдаг балгийг өөр дээрээ хэрэгжүүлэхгүй байж чадсангүй бололтой. Олон сайхан дууг ард түмний сэтгэлд хүртэл амилуулж, хайр хүндэтгэл хүлээсэн дуучин маань хэтэрсэн гэмээр үндсэрхэг үзлээ тунхаглаад байсан нь жүжиг байсан мэт. Юутай ч гурван хүүхдийн аав, айл гэрийн эзэн болсон түүнийг ийм үйлдэл гаргаж тавьтаргүйтэхийн чинээ хэн санах билээ. Харахад эвгүй л юм, харин гавъяат маань хариу тайлбар өгөх нь дамжиггүй бизээ!