Та өөрийн санал өгөх хэсгийн хорооны байршлын талаарх мэдээллийг www.burtgel.mn цахим хаягаар орж авах боломжтой.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас цахим хуудастаа нийт 1.896.382 иргэний мэдээллийг байршуулаад байгаа юм.
Энэхүү цахим хаягаар орж Ерөнхийлөгчийн сонгууль-2013 цонхны “Энд дарна уу ” хэсэг рүү нэвтэрч регистрийн дугаараа оруулж өөрийн тухай болон санал өгөх хэсгийн хорооны байршлын мэдээллийг авч болно.
Мөн Сонгуулийн Ерөнхий Хороо, Сонгогчдын боловсрол төвтэй хамтран ажиллуулж буй “Сонгогчийн утас 1299”-д холбогдож болох юм.
Сонгогч өөрийн эрх үүрэг, сонгуулийн хороодын байршил, хаяг, утасны дугаар, сонгуулийн хууль тогтоомжтой холбоотой мэдээллийг эндээс авах боломжтой.
Төлбөрийн хувьд энгийн утасны тарифаар холбогдож өөрийн оршин суугаа хаягаа хэлж хэсгийн хорооны байршлыг авах боломжтой юм.