АН-ын ҮЗХ өчигдөр хуралдаж, ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн  сонгуульд нэр дэвшигчээ тодруулсан. ҮЗХ-ны гишүүд 100 хувийн саналаар  одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид санал өгсөн. Өөрөөр хэлбэл  Ц.Элбэгдорж өрсөлдөгчгүйгээр нэр дэвшиж байгаа юм. Тиймээс АН-ынхан  өнөөдөр Буянт-Ухаа дахь Спорт цогцолборт  хуралдаж,  Ц.Элбэгдоржид  батламжийг нь гардуулах юм байна.
                    
 
         
                                        