Хошин шогийн хүрээнд ч тэр, кино ертөнцөд ч өөрийн гэсэн өнгө төрхөөрөө  ялгарч байгаа залуу жүжигчдийн нэг бол яах аргагүй олонд танигдсан  “Boomtown” хамтлагын дуучин М.Баярбат билээ.  МҮОНРТ-ийн “Хэцүү анги”  олон ангит кинод баян айлын эрх хүүгийн дүрээр кино урлагт олны танил  болсон хэмээгддэг ч оюутан ахуйгаасаа хошин урлагынханы тоглолтонд оролцож ирсэн түүхтэй. Тэрээр одоогоос долоон жилийн өмнө гэр бүлийн  амьдрал зохиож байсан. Түүний эхнэр Хонгорзул хэмээх жирийн л нэгэн бүсгүй  байдаг бөгөөд Баярбатад хүү охин хоёр төрүүлж өгсөн билээ. Жүжигчин залуу маань өөрийн Facebook хуудсандаа бяцхан үрстэйгээ авхуулсан шинэхэн зургаа оруулжээ. 



Ц.Од
                    


Ц.Од

 
         
                                        