Монголчуудын сагсан бөмбөгийн “MGL” баг 2009 оноос Шведийн сонирхогчдын Лигийн 5-р зиндаанд тоглож байгаа билээ.
Сонирхогчдын  лигийн 2012-2013 оны улирлын тоглолтууд өндөрлөж, “MGL” баг сүүлчийн  тоглолтондоо 72:62 харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авав. Ингэснээр  монголын сагсан бөмбөгчид 13 хожил, 4 хожигдолтойгоор өөрийн тоглосон  зиндаандаа хоёрдугаар байрт шалгарлаа.
                    
 
         
                                        