Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын хэрэгт холбогдсон  Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг Интерполоор дахин эрэн сурвалжлуулахаар болжээ. Түүний зэрэгцээ гадаадад эмчилгээ хийлгэх нэрээр яваад одоо болтол эх  орондоо ирэхгүй байгаа НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг хамтад нь эрэн  сурвалжлуулахаар болсон байна. Энэ тухай хүсэлтээ АТГ-аас Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагад гаргасан аж.
                    
 
         
                                        