Нигери улсад  2-р сард  лалын шашинтнуудын барьцаалсан гадаадын 7 хүнийг  цаазалсан байна. Барьцаалагдсан хүмүүсийн дунд барилгын компанийн  ажилтнууд Англи, Итал, Грек улсуудын тус бүр нэг иргэн, Ливан улсын 4  иргэн байжээ. “Хар Африк дахь лалын шашинтнуудыг хамгаалах тэргүүн  отряд” гэж өөрсдийгөө нэрлэсэн бүлэглэл цаазалсан тухай мэдээллийг  интернетэд байрлуулсан байна. Зарим нэг мэдээллээс харахад энэ бүлэглэл  “Аль-Каида”-тай холбоотой бололтой. Британи болон Нигер улсуудын төр  засаг барьцаалагдсадыг чөлөөлөх ажиллагаа явуулсан учир тэднийг  цаазалсан гэж дайнчид мэдэгдсэн байна.
                    
 
         
                                        