АНУ, Өмнөд Солонгос хоёр хамтын цэргийн сургуулиа үргэлжлүүлвэл Умард  Солонгос дайн дууссаны дараа гарын үсэг зурсан гал зогсоох тухай  хэлэлцээрийг хүчингүй болгоно гэж мэдэгдлээ.  БНАСАУ-д ногдуулах шинэ хориг үүний шалтгаан болох байх гэж шинжээчид  үзэж байна. 1950-1953 оны солонгосын дайн гал зогсоох тухай хэлэлцээрт  гарын үсэг зурснаар дууссан боловч өдгөө болтол ёс өдий эцэслээгүй юм.  Цэрэг нь НҮБ-ын хүчний бүрэлдэхүүнд багтдаг 28  мянга орчим цэргийн албан хаагчаа  АНУ Солонгосын хойгт байлгаж Умард  Солоногостой найрамдах гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсаар байгаа юм.
                    
 
         
                                        