БНАСАУ өргөн цар хүрээтэй хээрийн сургууль хийх сүүлчийн бэлтгэлээ хийж  байна гэж Өмнөд Солонгос улсын БХЯ-ны төлөөлөгч Ким Мин Сок өнөөдөр  сэтгүүлчидэд мэдэгдлээ. Энэ удаагийн хээрийн сургууль урьд нь болж  байсан сургуулиудаас хамаагүй өргөн цар хүрээтэй болно гэж тус төлөөлөгч  хэлсэн байна. Түүний хэлснээр БНАСАУ-ын Ардын армийн флот, нисэх хүчин  болон явган цэргийн анги нэгтгэлүүд энэ удаагийн хээрийн сургуульд  оролцох юм байна. Үүний зэрэгцээ 3-р сарын эхнээс 4-р сарын сүүлч хүртэл  өмнөд солонгос, америкийн цэргийнхний хамтарсан хээрийн сургууль болж  байна.
                    
 
         
                                        