БНСУ-ын Сөүлийн Их сургуулийн эмнэлэгт энэ сарын 13-нд мэндэлсэн гурван ихэр охин Соёл-Эрдэнэ овогтой Хос-Аялгуу, Хосзаяа, Хос-Учрал нар эх Б.Батчимэгийн хамт энэ сарын 24-нд “KAL” компанийн нислэгээр эх орондоо ирэх гэж байна.
Эх  үрсийн биеийн эрүүл мэндийн байдал сайн байгаа бөгөөд Сөүл дэх ЭСЯ-ны  Консулын хэлтсээс эх Б.Батчимэгтэй холбогдон баяр хүргэсэн юм.
                    
 
         
                                        