Эрхэм гишүүний бичсэн “Ногоон нүдэн лам” номыг Монголын нийт уншигчид андахгүй сайн мэдэхийн сацуу энэхүү бүтээл нь номын дэлгүүрүүдийн борлуулалтад байнга дээгүүр жагсдагийг андахгүй.
УИХ-ын гишүүн, сайд Ц.Оюунгэрэл “Ногоон нүдэн лам” номоосоо гадна “Гэрт болсон яриа”, “Миний ажлын ноу хау”, “Америкт суралцсан тэмдэглэл”, “Миний лобби” зэрэг номоо ч мөн УИХ-ын номын санд бэлэглэж байгаа аж.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар УИХ-ын номын сан одоогоор даруухан үйл ажиллагаа явуулдаг ч цаашид улам нээлттэй болж, бусад улс орны Парламентын номын сангийн адил, мөн Америкийн Конгрессын номын сан шиг өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байдгаа хэлж ном, бүтээлээ бэлэглэсэн эрхэм гишүүн Ц.Оюунгэрэлд талархал илэрхийлсэн юм.
УИХ-ын үе үеийн гишүүд, зохиолч, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачид ийнхүү өөрийн бүтээл, ном бүтээлээсээ УИХ-ын номын санд бэлэглэж, хандивлах нь уламжлал болсон бөгөөд үүний өмнө УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан нарын олон гишүүд бичсэн ном, туурвилаасаа хандивлаж, уншигчдын оюуны мэлмийд толилуулахаар өргөн барьж байсан билээ. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ч тус номын санд нэлээд чухал нэгэн буланг тусгайлан тохижуулж өгч байсан аж.