logo
“Шударга ёс” эвслийн бүлэг М.Энхсайханы мэдээллийг сонсчээ

“Шударга ёс” эвслийн бүлэг М.Энхсайханы мэдээллийг сонсчээ

2013/01/22
УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн өнөөдрийн хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
  1. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  /М.Зоригт, Д.Батцогт, С.Дэмбэрэл,  Л.Эрдэнэчимэг… нарын өргөн мэдүүлсэн/
  2. Бүлгээс 2013 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулах хууль, тогтоолын төсөл.
  3. Бусад

    УИХ-ын гишүүн М.Зоригт, Д.Батцогт, С.Дэмбэрэл,  Л.Эрдэнэчимэг… нарын өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцээд хувь гишүүний хариуцлага, нэр хүндийн асуудлыг бүлэгтэй холбон бүлгийг татан буулгана гэдэг байж болохгүй, харин хувь гишүүний хариуцлагыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

   Хаврын ээлжит чуулганаар бүлгийн гишүүдээс өргөн мэдүүлэх хуулийн төслүүдэд ажлын хэсэг гарч ажиллахаар тогтлоо.

   Мөн бүлгийн хуралдаанд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дарга асан, МҮАН-ын дарга М.Энхсайхан “Монголын төмөр зам”-ын асуудлаар мэдээлэл өглөө.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш