· Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд;
· Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН”-ын Шударга ёс эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд.
ХОЁР. АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААН:
01 дүгээр сарын 21-ний Даваа гарагт:
· Иргэний  нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого  батлах тухай  Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх  үүрэг бүхий  Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00  цагаас “А”  танхимд;
· Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай  хуульд нэмэлт  оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг  бүхий Аюулгүй  байдал, гадаад бодлогын байнгын хорооны Ажлын хэсгийн  хуралдаан 14.00  цагаас “Б” танхимд;
· Үндэсний олон нийтийн радио,  телевиз дээр зарим хуулийн хэрэгжилттэй  танилцах үүрэг бүхий Төрийн  байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн  хуралдаан 14.00 цагаас “Г”  танхимд;
· Шүүх байгуулах тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон  дагалдах  бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий  Хууль зүйн  байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот  өрөөнд  тус тус болно.
