Палестины ХАМАС хөдөлгөөний тэргүүн Халед Машааль Палестины автономын  тэргүүн Махмуд Аббастай хэлэлцээ хийхээр Каирт хүрэлцэн очлоо. Египетийн  ерөнхийлөгч Мухаммед Мурси өнөөдөр хийх уулзалтад зуучлана. ХАМАС  хөдөлгөөний ба ФАТХ байгууллагын хоорондын хэлэлцээ 2007 онд мухардмал  байдалд орсон билээ. Тэр үед ХАМАС Газын зурваст парламентын сонгуульд  ялсан юм. ФАТХ байгууллага Иордан голын баруун эргийг хяналтдаа авч  Палестины үндэсний засаг захиргааг байгуулсан хийгээд ХАМАС Газын  зурвасыг хяналтдаа авсан байна. Хөдөлгөөн 2011 оны хавар нэгдсэн засгийн  газрыг эмхлэн байгуулах зорилгоор хэлэлцээ хийж эхлэх тухай зарласан  билээ. Гэвч эдгээр хүчин чармайлт өнөө болтол үр дүнд хүрээгүй байна.
                    