АНУ 2014 оны 12-р сард цэргийн ажиллагаа Афганистанд явагдаж дуусснаас  хойш бүх цэргээ гаргах боломжийг авч үзэж байна гэж АНУ-ын Үндэсний  аюулгүй байдлын дэд зөвлөх Бен Родсын мэдэгдэснээс өнөөдөр америкийн  «Фокс ньюс» телевизийн суваг иш татсан байна. «Бидний зорилго  «Аль-Каида» Афганистанд хоргодох аргагүй болсон ба Афганистаны засгийн  газар тогтонги ажиллах боломжтой байгаад үнэмшихэд оршино» гэж Родс  тэмдэглэв. 2014 оны 12-р сард америкийн 3 мянгаас 15 мянган хүртэл цэрэг  цэргийн сургагчдын эрхтэй Афганистанд үлдэж мэднэ гэж үүний өмнө  Вашингтон мэдээлсэн билээ. Эдүгээ АНУ-ын 66 мянган цэргийн албан хаагч  Афганистаны аюулгүй байдлыг хангаж байна.
                    