Өнгөрсөн оны 11-р сард хоёрдугаар шатлалын техникийн асуудлаас болоод  хойшлогдсон Өмнөд-Солонгосын KSLV-1 пуужинг шинээр хөөргөхөөр энэ сарын  сүүлээр оролдож магадгүй байна. Энэ тухай Ренхап агентлаг засгийн газар  дахь эх сурвалжуудаасаа иш татан уламжилжээ. Өмнөд-Солонгосын боловсрол,  шинжлэх ухаан болон технологийн яамны төлөөлөгчдийн ярьснаар,  өмнөд-солонгосын пуужинг хөөргөхөд бэлтгэх хорооны комиссийн хуралдааныг  ирэх долоо хоногт төлөвлөжээ. Чухамдаа уг хуралдаан дээр пуужинг  хөөргөх товыг шийдвэрлэхээр төлөвлөж байна. KSLV-1 пуужин буюу Naro-1  2002 онд боловсруулж эхэлсэн. Байгуулсан гэрээний дагуу 2004 оноос хойш  цогцолборыг бүхэлд нь оросын Хруничевын нэрэмжит хүрээлэн хариуцаж  байгаа бөгөөд “Энергомаш” эрдэм-шинжилгээний нэгдэл нэгдүгээр шатны  хөдөлгүүрийг үйлдвэрлэгч болон төслийн боловсруулагчаар оролцож байна.  Харин Машин угсралтын зохион бүтээх товчоо эл төслийн газрын цогцолборын  боловсруулалтыг хариуцаж буй юм.
                    