“Сүлдэт багана” шагналд ХХЕГ болон хилийн отряд, ангиас тухайн жилдээ  ажил үйлсээрээ тэргүүлсэн нэг хүнийг тодорхойлон даргын зөвлөлийн  хурлаар хэлэлцэн олгодог уламжлалтай. “Сүлдэт багана” шагналын салхийг  2011 онд ХЦДБЧ-ын дарга, хурандаа Б.Ганхуяг,  Хилийн 0243 дугаар ангийн  заставын дарга, ахлах дэслэгч Ж.Цолмон нарын 30 гаран хилчин авч байсан.  2012 онд мөн тооны хилчид “Сүлдэт багана” шагналын эзэн боллоо. Цаашид ч  энэ шагнал уламжлал болон тэргүүний гэх хилчний гэрийн хойморт залагдах  юм.
                    