Хилийн 0257 дугаар ангийн хариуцсан хэсэг дэх Ханх шалган нэвтрүүлэх  боомтоор арванхоёрдугаар сарын 18-ны өдөр ОХУ-ын талаас Хөвсгөл аймгийн  Мөрөн сумын харъяат Н.Батсайхан нь улсын хилээр хориглосон хууль бус  бараа нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг хилчид илрүүллээ. Тэрбээр 250  хайрцаг 12500 ширхэг ТОЗ-8 маркийн 5,6 мм-ийн сум хил нэвтрүүлэхийг  завдсан юм. Уг иргэнийг Хилийн тагнуулын тасагт нотломжоор хүлээлгэн  өгсөн байна.
                    