Хятадын Коммунист нам \ХКН\ дараачийн арван жилийн турш улс орноо удирдах шинэ удирдагчдынхаа нэрсийн пүрэв гаригт зарлана. ХКН-ын 18-р их хурал хаагдсны маргааш энэ үйл явдал болох юм гэж өнөөдөр Франс Пресс агентлаг их хурлын хэвлэлийн төвийн ажилтны хэлснээс иш татан уламжиллаа. Сүүлийн арван жил ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын даргын албыг хашиж байгаа Ху Зиньтаогийн оронд БНХАУ-ын даргын орлогч Си Зиньпин болно. Франс Пресс агентлагын мэдэгдэж байгаагаар пүрэв гаригт болох хэвлэлийн бага хурал дээр одоог хүртэл 9 гишүүнтэй байсан ХКН-ын ТХ-ны Улс төрийн товчооны байнгын хорооны шинэ бүрэлдхүүний нэрсийг сэтгүүлчидэд мэдээлэх болно. Си Зиньпин ирэх оны 3-р сард БНХАУ-ын даргын албан тушаалд томилогдох юм. Мөн 2013 оны 3-р сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябаогийн оронд түүний одоогийн орлогч, дэд ерөнхий сайд Ли Кэцян болно гэж үзэж байна. Үүнээс гадна гонконгийн Саут Чайна Морнинг Пост сонин, их хурлын дараа БНХАУ-ын дарга Ху Зиньтао ХКН-ын ТХ-ны Цэргийн зөвлөлийн даргын албан тушаалаа өгөх ёстой гэж намын нэрийг нь дурдаагүй эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна. Ингэснээр тэрээр тус улсын дээд командлагчийн албаа залгамжлагчдаа өгч байна гэсэн үг гэж сонин бичсэн байна. Энэ мэдээллийг албан ёсоор батлаагүй байна.