Шинжлэх ухааны академийн Палеонтологийн төвийнхөн Хожуу цэрдийн  Баянширээгийн насны олдворт газраас аварга өвсөн-идэшт завропд үлэг  гүрвэлийн яс олсон байна. 
Палеонтологийн төвийн Авран хамгаалах малтлагын багийнхан уг олдворыг авч, газрыг нь аюулгүй болгожээ. Судлаачид завропдыг одоогоос 85-91 сая жилийн өмнө Монголын газар нутагт амьдарч байсан гэж үзэж байна.
Уг олдвор Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь “Оюутолгой”-н эзэмшил талбайгаас олджээ. Одоогоор лабораторийн нарийвчилсан судалгааг хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
Б.Энх