УИХ-ын гишүүн Г.Уянгын хуучин цагийн дурсамж сэдэрсэн бололтой. Тэрбээр  өчигдөр Төрийн ордныг гороолж, жагссан МАН-ын гишүүд, дэмжигчидтэй  уулзаж, ярилцаж харагдсан.
Өөрөө хэдэн жилийн өмнөөс халуун, хүйтнийг ажралгүй жагсаж, тэмцэж  явсан болохоор зовлонг нь ч сайн мэдэж байгаа байх. Тэр ч утгаараа  хөдөөнөөс хэдүүлээ ирсэн тухай нь лавлангаа асуудалд “Тайван,  ухамсартайгаар хандаарай” хэмээн зөвлөөд амжина лээ.
Хэдий улстөрийн намын хувьд өөр ч гэлээ мань гишүүнд “гудамжны тэмцэгч”  гэж дуудуулж байх үе нь өнөөгийн өндөрлөгт хүрэх анхны алхам байсан  болохоор дурсахгүй ч байхын аргагүй, уулзахгүй ч байхын нөхцөлгүй байсан  биз ээ.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"

