logo
Загасныхан ирж байгаа мэдээлэлд нээлттэй ханд

Загасныхан ирж байгаа мэдээлэлд нээлттэй ханд

2012/10/09
Аргын тооллын: 2012.10.9 Мягмар гараг

Билгийн тооллын: 24. Долоон улаан мэнгэтэй харагчин туулай өдөр

Наран ургах, шингэх: 07.23-18.27

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Хонь
Цоглог өдөр. Таны эрч хүч маш өндөр түвшинд байна. Ямар ч ажил хийсэн тэсвэр хатуужилтай, ажилсаг байж чадвал амжилтанд хүрнэ. Нөхөрлөлийн харилцаанд мөнгөний асуудал байх ёсгүйг сана. Дотны найз байсан ч мөнгө зээлдүүлэх хэрэггүй. Хэрвээ танд ямар нэг бизнесийн санаа төсөл байгаа бол яг одоо хэрэгжүүлж эхэл. Энэ нь таны хувийн бизнесийн эхлэл ч байж магадгүй. Хэрвээ найз нөхөд болон хуучин хамтрагчтайгаа хамтарч энэ ажлыг хийх нь танд тийм ч сайхан санаа гэж бодогдохгүй байгаа бол эцсийн шийдвэр гаргах хүртлээ сайтар бодохыг зөвлөж байна. Хайр дурлалын харилцаанд асуудал гарна. Тиймээс хайр дурлалын харилцаандаа анхаарал тавь.

Үхэр
Няхуур өдөр. Хамтрагч, хамтран ажиллагсадтайгаа үүсэх санаа зөрөлдөөн ажлын бүтээмжийг чинь бууруулах тул төвийг сахиж, байдлыг хурцдуулахгүй байхыг хичээ. Чухал хариуцлагатай ажил чинь хөндлөнгөөс оролцож байгаад сэтгэл дундуур байх боловч үүнийг тоолгүй өнгөрөөж, том асуудал үүсгээд хэрэггүй. Гэр ахуйн хэрэгслийг засах шаардлага гарч энэ нь гэр ахуйн төсвийг хязгаарлаж болзошгүй. Зарим үхрийнхэний хувьд амьтны дэлгүүр эсвэл амьтныг асрах газарт очиж муур, нохой эсвэл шувуу гэртээ авчран хооллож, дасгалжуулан, хайр татсан найзтай болж болох юм.

Ихэр
Ямар нэг чухал зүйл дуусгавар болж байгаа учраас мөнгө ба таны одоогийн санхүүгийн байдал өнөөдрийн үйл явдал болно. Буд гариг буцах хөдөлгөөнөө үргэлжлүүлж байгаа тул авсан бараа чинь сансанд чинь хүрэхгүй байж болох талтай. Тиймээс томоохон хэмжээний худалдаа наймаанаас түр татгалзсан нь дээр гэдгийг одод анхааруулж байна. Таны нэр хүнд, сэтгэл татам байдал илүү өсөх хандлагатай байна.

Мэлхий
Ашигтай өдөр. Өөрийн мэдрэмждээ итгэ. Энэрэнгүй, нигүүлсэнгүй сэтгэлээр амьдралыг хар. Харин ямар нэг зүйлд хэт их автсаны хэрэггүй. Таны хувьд ямар ч ач холбогдолгүй мэдээлэл ирэх тул хов живийг бүү тоо. Харин удирдлагыг гартаа аваад бүтэхгүй талаас биш юуг бүтээж болох талаас нь ярианы сэдвийг өөрөө чиглүүлж өгөөрэй. Таны манлайлах чадвар оргилдоо хүрнэ. Шунал хүсэлдээ хэт автсан хүмүүс, амжилт ололтоос тань хумслагчдаас холуур явахыг сануулъя. Хуучин андтайгаа уулзаж, олон нийтийн ажилд уригдаж сууна. Өнгөрсөн үед та хоёрын дунд асуудал үүсдэг байсан ч одоо түүнийгээ засаж, шинэ холбоо үүсгэх завшаан тохиох болно.

Арслан
Зорилготой. Таны зөн совин таны гайхалтай хөтөч байх болно. Сурч байгаа зүйлээ маш сайн хийх хэрэгтэй бөгөөд таны олж авсан зарим мэдээлэл шалгалтанд тань туслах болно. Та ядаж нэг удаа ч гэсэн нар мандах үед эрүүл агаар амьсгалах хэрэгтэй. Гол, нуур, далай руу аялал хийх нь алжаал ядаргааг тайлна. Голын намуухан урсгалыг харах хэрэгтэй. Энэ нь 7 хоногийн турш таныг эрч хүчтэй байлгана.

Охин
Жаргалтай өдөр. Хүүхдийн ертөнц, балчир хүүхдийн чөлөөт цагийн эрэл хайгуул, үнэт цуглуулга зэрэгт таны ихэнхи цаг үрэгдэх болно. Сар дүрэлзсэн Хилэнцийн ордыг дайран өнгөрч байгаа тул хурцадмал байдал мэдрэмжийг гүнзгийрүүлэх болно. Энэ бол дотор ч бай гадаа ч бай явагдах үйл ажиллагаа, онцгой хоол эсвэл бүтэн биеийн массаж ч юм уу өөрийн сонирхдог, ямар нэгэн таатай эрэл хайгуулаа хийхээр оролдох цаг. Романтик холбоонд байгаа охиныхоны хувьд өнөөдөр сэтгэл ханамжийн баталгаатай. Ганц бие хүмүүс өмнөө байгаа боломжиндоо таатай хандах болно.

Жинлүүр
Хэдийгээр дургүйцэл, эгдүүцлийн далд хандлага байх ч өнөөдрийн тэнгэрт найдвар төрүүлсэн хэв маяг байна. Тайван бус байдал ноёрхож мэднэ. Ямар нэгэн юм сонгох сонголт тань хязгаарлагдаж эсвэл хэн нэгэн таныг хойш нь татсанаас болж та сэтгэлээр унаж мэдэх юм. Хэрвээ таны сэтгэлийн түгшүүр, санаа зоволт тань ихэсвэл, та өөрийн нөхцөл байдлаа ах дүү, эсвэл хөршүүдтэйгээ хэлэлцэж болно. Бусадтай хуваалцаж, сэтгэлээ уудалсны дараа таны эрүүл мэнд, сайн сайхан байдал тань дээшилнэ. 

Хилэнц 
Элгэмсэг өдөр. Өнөөдөр хайрттайгаа сүй тавих, хуримаа хийхэд хамгийн тохиромжтой байх болно. Хилэнцийнхэн ажил алба, хайр дурлалын тал дээр хамгийн ашигтай шийдвэрт хүрч чадна. Харин ганц бие хилэнцүүдийн хувьд жинхэнэ хайраа олох аз өнөөдөр тохиох байх. Таны амралтын үе ойртож байна. Төлөвлөсөн дагуу бүх ажил бүтэмжтэй, гараас гарч эхлэх бололтой. Өөрийн очих дуртай газрын оронд шинэ нутаг үзэхээр замд гарсан ч болно. Та урлагийн бүтээлээс их энерги, хүч авдаг учраас зургийн үзэсгэлэн зэрэг газраар очоорой. Хэт их бодолд автах хэрэггүй. 

Нум
Анхаарал татахааргүй өдөр. Эрч хүч, хүч тэнхээ чинь өнөөдөр бага зэрэг сулрах болно. Нууц задарч, олонхи нумын ордныхон энэ илчлэлтэнд сэтгэл дундуур байх болно. Хэрэв бусад хүмүүс танд итгэж, нууцаа ярьсан бол тэдний итгэл найдлварыг алдахгүй байх хэрэгтэй. Бусдын сэтгэлийн зовлон, асуудалд оролцохоос зайлсхий. Заримдаа бид нарын хэнд ч гэсэн өөрийгөө халамжилж, бусдаас аврал ирэхгүйг мэдэж байх хэрэг гардаг. Яг одоо тэр үе таны хайртай хүн, найз эсвэл хамтрагчтай тохиолдож байг шиг байна. 

Матар
Одоогийнхоо нөхөрлөлийн хүрээ, өргөжиж байгаа дээр анхаарал тавь. Бусдыг ятгаж зөвшөөрүүлэх чадвар чинь өсөж байна. Өглөөгүүр охинтойгоо, эгч дүүтэйгээ юмуу эмэгтэй найзтайгаа маргах асуудал гарч магад. Тиймээс эв найрамдалыг сахихын тулд буулт хийх, хамтран тохиролцоход бэлэн бай. Сэтгэгдэл төрүүлэм хувцасла. Чадах чинээгээрээ сайхан харагдаж өөртөө сэтгэл ханамжтай байх нь чухал, хэнтэй ч тааралдаж болно шүү дээ.

Бумба
Эрсдэлтэй өдөр. Таны зан ааш өнөөдөр бага зэрэг ширүүн байх бололтой. Таныг удирдагч буд гариг далай ван гаригтай сөргөлдөх тул хүмүүстэй харьцахдаа шударга мөн бодлоготой байхыг сануулж байна. Хэрвээ шийдэхэд эргэлзээтэй байгаа бол таны зүрх сэтгэл юу хэлж буйг сонсохыг хичээ. Хайрттайгаа мөнгөтэй холбоотой асуудлаар маргалдахад хүрвэл та аль болох түрүүлж буулт хийхийг хичээ. Эс тэгвээс энэ асуудал мухардалд орж, та хоёрын харилцаанд ан цав үүсгэх болно. Хэн нэгэнд хувийн нууц асуудлаа дэлгэхээс сэргийл. Ямар нэг санамсаргүй байдлаар хэнд ч өөрийнхөө нууцыг задалж болохгүй гэдгийг анхаар.

Загас
Ирж байгаа мэдээлэлд нээлттэй ханд. Таны нэмэгдэж буй зөн совин шийдэгдээгүй асуултуудад хариу олж болох юм. Хэрэв та харилцаа холбооны тоног төхөөрөмжинд тулгуурлах хэрэгцээтэй бол төлөвлөгөөний нөөц хувилбартай байх нь зүйтэй. Эвдрэл гарах эрсдэл ихэсч байна. Ирж буй зуны улирлыг угтаж, хувцас хунар, гоо сайхны хэрэгслэлүүддээ жаахан өөрчлөлт хийх нь зүйтэй.

Ш.Булга
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш